ХАМТ ОЛНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /ХОХХ/-ИЙН 2015-2018 ОНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО

ХАМТ ОЛНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /ХОХХ/-ИЙН

2015-2018 ОНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО

Орлого багатай иргэдийн хамтын үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн хөгжилд оролцоог хангах замаар амьжиргааг дээшлүүлэх

Зорилтууд: 1. Орлого багатай иргэдийн оролцоог дэмжин ЭЗНСЭ, хөгжих эрхээ

хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх

2. Ядуурлыг буруулах, орон нутгийг хөгжүүлэх талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, бэхжүүлэх

3. Орон нутаг дахт МХБХ, ХОХС, бүлгүүдийг чадавхижуулах, хүрээгээ тэлэх

4. Газар байгаль, орчин, хүний эрхийг хамгаалах компанит ажил өрнүүлэх

5. Санхүүжилт босгох чадавхи бэхжүүлэх

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Хамт олныг хөгжүүлэх, бэхжүүлэхэд төрөл бүрийн арга замыг хэрэглэдэг бөгөөд МХБ байгуулан ажиллуулах нь хамгийн үр дүнтэй болохыг олон улсын ба бидний байгуулсан бүлгүүдийн туршлага харуулж байна. Одоогоор нийт 800 гаруй гишүд,  60 гаруй мөнгөн хуримталлын бүлгүүдийг УБ хот, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Онгон сумдад зохион байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. Мөнгөн Хуримтлалын Бүлгүүдийн үйл ажиллагаа өргөжиж Холбоо (МХБХ) болон нэгдэж, дэргэдээ Хамт Олныг Хөгжүүлэх Санг (ХОХС) байгуулан ажиллаж байна.

Орон байрны нөхцөлийг сайжруулах том төсөл

· 2011 онд Дархан-Уул, 2012 онд Өвөрхангай аймаг, 2014, 2015 онуудад Дорнод аймгуудад хэрэгжсэн. Дорнод аймгийн Орон байрны зөвлөл нь бүлгийн гишүүдийн орон байрны судалгаа гарган тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойсон. Үүнд: орон байрны нөхцөл тааруу, муу, дээвэр, хашаа, цонх, 00ын асуудал, гэрийн дулаалга зэрэг олон асуудлууд гарч ирсэн. 2015 онд  30 гаруй гишүүд төсөлд хамрагдан өөрсдийн орон байр, орчноо сайжруулж барилга засварын ажлыг хамт олны оролцойтойгоор хийж гүйцэтгэхээс гадна хамтаараа нийтлэг асуудлаа шийдвэрлэх арга барилаас суралцах чухал алхам боллоо.

Continue reading

Advertisements