About

The Centre for Human Rights and Development

 INTRODUCTION

The CHRD was established in 1998 by a group of human rights activists and lawyers. It is an independent non-governmental, non-partisan, non-profit organization, registered under Mongolian law on NGOs.

VISION
Our vision is of Mongolia as a society where everyone has the knowledge and capacity to enjoy and claim their human rights and freedoms; can participate freely, actively and meaningfully in the development process and benefit fairly from it.

MISSION
Our mission is to contribute in establishing Mongolia as a developed nation where everyone enjoys his/her human rights.

 FRAME OF ACTIVITIES
Research and Documentation
·  Gathering facts on human rights violations
·  Operating a documentation and information center
·  Conducting research on specific human rights issues
Litigation
·  Improving existing legislation
·  Protecting and representing the interests of victims in court
·  Providing and assisting on access to the justice for vulnerable groups in society
Monitoring and reporting
·  Producing reports on the human rights situation in Mongolia
·  Contributing to report on governmental compliance under international treaties
Advocacy
· Lobbying the government to sign and ratify international conventions to which Mongolia is not party
· Influencing and supporting relevant organizations to change their policies in accordance with international human rights standards
Public education
·  Maintaining a website on human rights in Mongolia
·  Preparing handbooks on human rights issues and conducting educational activities focused on human rights
·  Producing newsletters, articles and brochures for dissemination amongst the population

 CHRD in period of 2008-2014 implemented around 70 long and short term projects.

Our success:

–          Worked to strengthen the capacity of local communities to protect basic rights, to ensure citizen participation, to improve environmental legislation, and to introduce strategic public interest litigation for environmental justice. It carried out 22 environmental cases, achieving through court decisions canceling illegally issued mining licenses, reclamation of land. It has achieved amendments in environmental, mining and other laws for improved access of people to information and participation in decision making. CHRD conducted human rights monitoring in prisons, pre-trial detention centers and provided legal assistance to arrested people during the public riot after the 2008 parliament election and advocated for improvements to comply with international human rights standards.

–  worked to strengthen cooperation and partnership with government, non government organizations as well as establishing cooperation with destination countries organizations where most of Mongolians travel with risks to become victims of human trafficking crime. It has provided almost 100 victims with legal counseling, assistance, trained more than 40 advocates in providing legal assistance to victims of trafficking and advocated for legal reform.

–  Clinic provided legal assistance to around 503 people. 160 individuals got assistance in drafting complains, claims and 31 of them have been provided compensation of 180 million MNT in total;

–  Number of organization training: 29 (Trainers titles: Public litigation; Human rights education; Women’s participation the decision making; HRBA etc).

For more details click on the link

Click to access introduction_chrd_eng.pdf

ХҮНИЙ ЭРХ ХӨГЖИЛ ТӨВ

ТАНИЛЦУУЛГА

Хүний эрх хөгжил төв нь 1998 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд Монгол улсад хүний эрхийг хангах, хамгаалах, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага юм.

Алсын хараа
Хүн бүр оролцох, хөгжих эрх чөлөөтэй хөгжингүй Монгол Улс

Эрхэм зорилго
Хүн бүрийн оролцох эрхийг хамгаалах, хөгжилд талуудын тэгш оролцоог хангахад хувь нэмэр оруулах

Уриа
Хүмүүний эрхээр хөгжил рүү!

ХЭХТ-ийн үзэл баримтлал
Бид хүний эрхийг хангах замаар ядуурлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэдэг.  Үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, хянахад иргэдийн оролцоог хангах нь хөгжлийн үр дүнг хүн бүр тэгш хүртэх цорын ганц арга зам мөн.

ХЭХТ-ийн үйл ажиллагаа
Төв нь Хүний эрхийн хамгааллын, Хүний эрхийн нөлөөллийн, Хамт олонд суурилсан хөгжлийн гэсэн үндсэн 3 хөтөлбөртэй. Хөтөлбөрүүдээс гадна хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжил дэх иргэний нийгмийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хүний эрхийн механизмыг үр дүнтэй ашиглах зэрэг чиглэлүүдээр тодорхой үйл ажиллагаануудыг явуулдаг. Түүнчлэн 2011 оноос эхлэн нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах ирээдүйн хуульчлыг бэлтгэх, чадавхижуулах зорилгоор ХЭХТ-ийн дэргэд нийтийн эрх ашгийн хуулийн клиникийг (НЭАХК) Монголд анх удаа байгуулан ажилладаг бөгөөд 2015 оноос Нийтийн эрх ашгийн Хуулийн болон нийгмийн ажлын клиник болгон өргөжүүлэн ажиллаж байна.

Төв нь нийгмийн эмзэг, гадуурхагдсан бүлгүүд болох орлого багатай иргэд, малчид, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн уугуул иргэд, бичил уурхайчид, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч руу чиглэсэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Судалгаа, мониринг, баримт бичиг боловсруулах: a) хүний эрхийн зөрчлийн хэргүүдийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх; b) тодорхой хүний эрхийн, хөгжлийн үр нөлөөг дээшлүүлэх, Ахмадын настны тулгамдсан асуудал, хэрэгцээг тодорхойлох, Уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, түүний ойр орчим амьдарч буй иргэдэд учирч буй сөрөг нөлөөллийг тодорхойлох, Иргэний нийгмийн таатай орчиныг тодорхойлох гэх мэт олон асуудлаар судалгаа хийх; c) олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийг МУ-ын ЗГ хэрхэн дагаж мөрдөж байгаа болон Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар тайлан бичих.
Өмгөөлөл болон нөлөөлөл: a) хохирогчийг хамгаалах, шүүхэд төлөөлөх; b) нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжоор хангах, туслалцаа үзүүлэх; c) үндэсний түвшинд бодлого, эрх зүйн шинэчлэлд НҮБ-ын механизмыг ашигладаг болоход нөлөөлөх.
Хүний эрхийн боловсрол: a) Монгол дахь хүний эрхийн вебсайтыг ажиллуулах; b) хүний эрхийн сургалтууд зохион байгуулах, хүний эрхийн асуудлаар ном, гарын авлага бэлтгэх; c) иргэдийн дунд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор танилцуулга хуудас, мэдээллийн хуудас, өгүүллүүд бэлтгэх.

ХЭХТ нь сүүлийн 2008-2016 оныг хүртэлх 18 жилд 80 орчим том, жижиг төслийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна. Үүнээс хүний эрхийн боловсрол олгох, эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүнгээс танилцуулвал:
– Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх, байгаль орчны зөрчилтэй хэргүүдэд нийтийн эрх ашгийн өмгөөлөл, нөлөөллийн ажлуудыг хийж байгаль орчны 22 хэргийг шүүхэд хүргэж, хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийн лицензийг хүчингүй болгуулах, нөхөн сэргээлт хийлгүүлэх шийдвэрүүдийг гаргуулсан. Түүнчлэн шийдвэр гаргахад олон нийтийг оролцоог хангахад байгаль орчин, уул уурхай, бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулахад үр дүнд хүрч ажилласан.
– Хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй 45 тохиолдлыг хохирогчийг хууль зүйн туслалцаа өмгөөллөөр хангаж 6 хэргийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн.
– НЭАХК нь төлбөрийн чадваргүй 503 хүнд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж , 181 нэхэмжлэл бичиж, 31 иргэнийг шүүхэд төлөөлөн 181 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан.
– Нийтийн эрх ашгийн өмгөөлөл, Хүний эрхийн боловсрол, Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, Орон нутгийн иргэдийн байгаль орчны асуудлаар шийдвэр гаргах түвшний оролцоо, Хүний эрхэд суурилсан арга барилыг үйл ажиллагаандаа ашиглах, Эрхээ нэхэмжлэн хамгаалах, Ахмадын эрхийг баталгаажуулах, Хүний эрхийн хамгаалагчдийн сүлжээг бэхжүүлэх, Неолиберал даяршил: Ардын судалгааны арга зүй, орон нутгийн иргэдийг чадавхжуулах, оролцоог бэхжүүлэх гэх мэт олон чиглэлээр уулзалт, сургалт хэлэлцүүлгийг 50 гаруй удаа зохион байгуулсан байна.
– Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр Дорнод аймгийн экологийн үнэ цэнэтэй газар нутгийг улсын тусгай хамгаалатанд авах Дорнод аймгийн МХБүлгийн гишүүдийн санаачлагыг дэмжин, хамтран ажилласанаар 6 сумын 9 газрыг улсын тусгай хамгаалалтанд авах АИТХ-ын тогтоолыг гаргуулж чадсан ба улмаар засгийн газрын хуралдаан, УИХ-ийн чуулганаар хэлэлцүүлэн дэмжүүлэн нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Click to access introduction_chrd_mon.pdf