ФОРУМ-АЗИ, Хүний эрх хөгжил төв

9-р сарын эхээр болсон Хүний эрх хамгаалагчын үндэсний III зөвөлгөөнөөр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрх хамгаалагчдын 60 гаруй төлөөлөгч нэгэн дор цуглаж, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйд хийх ажилуудын талаар ярилцлаа. НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Азийн(ФОРУМ-АЗИ) байгууллага болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний эрх хөгжил төв, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Монгол ардын нам, Ардчилсан нам болон парламентад суудалгүй бусад намын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Мөн энэ үеэр Камбожийн парламентын гишүүн, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Сончай өөрийн биеэр хүрэлцэн ирж, эх орондоо болж буй хүний эрхийн зөрчлүүдийн талаарх гашуун туршлагаасаа хуваалцсан нь бидний хувьд онцлох үйл явдлын нэг байлаа.

ФОРУМ-АЗИ байгууллагын хуьд энэхүү арга хэмжээнд бүх талын зүгээс дэмжиж туслалцаа үзүүлсэнд бидний баярлсанаа илэрхийлж байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогч талуудын зүгээс дараах 6-н  төрлийн эрхийг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Үүнд : Уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор бизнес болон хүний эрхийг хамгаалах үндэсний хэмжээний хөтөлбөртэй болох, зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрхэд яаралтай анхаарал хандуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах болон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголтыг түгээх, эрүүл мэндийн үйлчилгээ, улс төрийн үйл хэрэгт оролцох эрх, хүүхдийн эрх, ялгаварлан гадуурхалт, эрүүдэн шүүхтэй холбоотой мөрдөн шалгах бие даасан механизмтай болох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг багтаж байна.

Advertisements