“Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицохуй”сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Хүний Эрх Хөгжил Төв (ХЭХТ) нь Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн байгууллагуудад зориулж 2016 оны 6 сарын 4-ний Бямба гарагт хүний эрх, засаглал, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд болон төрийн байгууллагын зарим нэг оролцогч нийт 20 гаруй хүмүүсийг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийн амжилттай зохион байгууллаа.

Сургалт ХЭХТ-ийн сургалтын танхимд болж, сургагч багшаар Энэтхэг улсын иргэн Мадрасын Технологийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Авилаш Рөүл ажиллаж “Уур амьсгалын өөрчлөлт, шалтгаан, үр дагавар”, “Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн хандлага ба түүнд дасан зохицох нь”, “Уур амьсгалын өөрчлөлтийн судлал ба гамшгийн хамаарал” сэдэвт танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Хүнс Эвсэл” төрийн бус байгууллагын тэргүүн Г. Оюунтуяа “Монгол улс дахь уур амьсгалын өөрчлөлт ба түүний үр дагавар” сэдвээр мэдээлэл хийлээ.

Сургалт семинарт оролцогчид сургалтаас авсан мэдээлэл, МУ-ын уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын талаарх өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, хэлэлцсэний үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүлэмжийн хийг бууруулахын тулд цаашид ИНБ-ууд хамтран ажиллах, ингэхдээ үндэсний болон Азийн бүсийн түвшинд хэрхэн ажиллах талаар ярилцлаа.   Ийнхүү үндэсний болон бүсийн түвшинд ажиллахдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мөн хүлэмжийн хийг бууруулах гэсэн үндсэн 2 чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө гаргалаа.

Тухайлбал, Бүсийн түвшинд дасан зохицох талаар: бусад орны туршлага судлах, хүлэмжийн хийг бууруулахад өөрийн орны уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн талаарх мэдээллээ бүсийн болон ОУ-ын түвшинд хүргэх, нарийвчилсан сургалт мэдээлэл авч чадавхаа нэмэгдүүлэх гэсэн бол үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах талаар:Бүх түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн сургалтын модуль боловсруулах, төрийн байгууллагын УАӨ-г бууруулах бодлого үйл ажиллагаанд хяналт тавих, харин дасан зохицох талаар: гаднаас авч буй зээл тусламжийн тодорхой хувийг хүлэмжийн хий болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ашиглах гэсэн саналыг оруулах, байгаль орчны шударга байдал уур амьсгалын өөрчлөлтийн шударга ёсыг өөрсдөө таньж мэдэх, чадавхжих, ардын ухааныг баримтжуулах сан бүрдүүлж түгээх гэх зэрэг хэд хэдэн ажлуудыг төлөвлөлөө.

Сургалт, семинарт оролцогч ТББ-ууд ярилцахдаа МУ-д энэ асуудлаар дагнаж ажилладаг ТББ, иргэн байхгүй тул мэдлэг чадавх дутмаг байна. Иймд цаашид энэ чадавхаа нэмэгдүүлэх улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах асуудлаар ажилладаг сүлжээ, эвсэл болж ажиллах талаар ярилцсан нь нэг ач холбогдол байлаа.

Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг: www.chrd.org.mn цахим хуудаснаас авна уу.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s