ХАМТ ОЛНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /ХОХХ/-ИЙН 2015-2018 ОНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО

ХАМТ ОЛНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /ХОХХ/-ИЙН

2015-2018 ОНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО

Орлого багатай иргэдийн хамтын үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн хөгжилд оролцоог хангах замаар амьжиргааг дээшлүүлэх

Зорилтууд: 1. Орлого багатай иргэдийн оролцоог дэмжин ЭЗНСЭ, хөгжих эрхээ

хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх

2. Ядуурлыг буруулах, орон нутгийг хөгжүүлэх талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, бэхжүүлэх

3. Орон нутаг дахт МХБХ, ХОХС, бүлгүүдийг чадавхижуулах, хүрээгээ тэлэх

4. Газар байгаль, орчин, хүний эрхийг хамгаалах компанит ажил өрнүүлэх

5. Санхүүжилт босгох чадавхи бэхжүүлэх

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Хамт олныг хөгжүүлэх, бэхжүүлэхэд төрөл бүрийн арга замыг хэрэглэдэг бөгөөд МХБ байгуулан ажиллуулах нь хамгийн үр дүнтэй болохыг олон улсын ба бидний байгуулсан бүлгүүдийн туршлага харуулж байна. Одоогоор нийт 800 гаруй гишүд,  60 гаруй мөнгөн хуримталлын бүлгүүдийг УБ хот, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Онгон сумдад зохион байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. Мөнгөн Хуримтлалын Бүлгүүдийн үйл ажиллагаа өргөжиж Холбоо (МХБХ) болон нэгдэж, дэргэдээ Хамт Олныг Хөгжүүлэх Санг (ХОХС) байгуулан ажиллаж байна.

Орон байрны нөхцөлийг сайжруулах том төсөл

· 2011 онд Дархан-Уул, 2012 онд Өвөрхангай аймаг, 2014, 2015 онуудад Дорнод аймгуудад хэрэгжсэн. Дорнод аймгийн Орон байрны зөвлөл нь бүлгийн гишүүдийн орон байрны судалгаа гарган тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойсон. Үүнд: орон байрны нөхцөл тааруу, муу, дээвэр, хашаа, цонх, 00ын асуудал, гэрийн дулаалга зэрэг олон асуудлууд гарч ирсэн. 2015 онд  30 гаруй гишүүд төсөлд хамрагдан өөрсдийн орон байр, орчноо сайжруулж барилга засварын ажлыг хамт олны оролцойтойгоор хийж гүйцэтгэхээс гадна хамтаараа нийтлэг асуудлаа шийдвэрлэх арга барилаас суралцах чухал алхам боллоо.

· Орон гэргүй, орон гэрийн нөхцөл тааруу, амьдралын түвшин доогүүр бүлгийн гишүүдийг өөрсдөөр нь шалгаруулж дэмждэг хөтөлбөрийн нэг бол БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ юм. 2015 онд тус хөтөлбөрт 4 өрх хамрагдсан. УБ хотын бүлгийн. “Ивээл” –ийн гишүүн Д. Сарангуа, Хэнтийн аймгийн Л. Сэр-Од, Ж. Соелмаа мөн Дорнод аймгийн Н.Нэргүй бүлгийн гишүүд шалгарч өөрсдийн амьдардаг орон байраа сайжруулсан ба шинээр гэр худалдан авсан юм.

0Хэнтий аймгийн бүлгийн гишүүн Л. Сэр-Одын байшин. 2015 он

Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган

2015 оны 3-р сарын 4-5-нд УБ хотноо “Эмэгтэйчүүдийн нүдээр – Төрийнхариуцлага” сэдэвт 10-р чуулган болсон. Тус чуулганд Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Дархан-Уул аймаг болон УБ хотын Мөнгөн Хуримтлалын бүлгийн 122 гишүүд оролцлоо.

 

Ирен Фернандесийн нэрэмжит Хөдөөгийн эмэгтэйчүүдийн манлайллын сургалт

Ирен Фернандесийн нэрэмжит Хөдөөгийн эмэгтэйчүүдийн манлайллын сургалтанд  Монголын орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэв. Тус сургалт нь Өвөрхангай аймгийн  гишүүд, эмэгтэйчүүдийн барьсан “Хамт олныг хөгжүүлэх төв”-д 2015 оны 4-р сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд  Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон сумын бүлгийн 13 манлайлагч эмэгтэй оролцлоо.

ХЭХТ-ийн 2015-2018 оны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах уулзалт

“2015-2018 оны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах” уулзалт семинарыг 2015 оны 5-р сарын 24-26-ны  хооронд  УБ хотноо зохион байгуулсан. Уг семинарт ХЭХТ-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж дүн шилжилгээ хийх мөн ХЭХТ-ийн шинэ стратеги төлөвлөгөөг боловсруулж ажиллахаар төлөвлөх, ирэх гурван жилд баримтлах үйл ажиллагааны зорилго, чиглэл, зорилгодоо хүрэх арга замуудыг тодорхойлсон.  Энэ үйл ажиллаганад ХЭХТ-ийн ажилтнууд, өмгөөлөгчид, Нийтийн эрх ашгийн хуулийн клиникийн төгсөгчид, бүлгийн гишүүд, хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцож байсан, оролцож байгаа үр шимийг хүртсэн хүмүүс болон  хамтарч ажилладаг 30 гаруй төлөөлөгчид оролцсон. УБ

УБ хотын Мөнгөн Хуримтлалын Бүлгүүдийн үүсч хөгжсөний 10 жилийн ой болон туршлага солилцох уулзалт

УБ хотын Мөнгөн Хуримтлалын Бүлгүүдийн үүсч хөгжсөний 10 жилийн ой болон Туршлага солилцох уулзалтыг 2015 оны 7-р сарын 20-24-ны хооронд УБ хотноо зохион байгууллаа. Тус ойн арга хэмжээ болон туршлага солилцох уулзалтанд нийт 160 гаруй төлөөлөгчид хөдөө орон нутаг болон орон нутгийн удирдлагууд оролцож тóëãàð÷ áóé  õ¿íäðýë, áýðõøýýëòýé àñóóäëóóäûã  øèéäэх àðãà çàìûã îëîõ өөрсдийн амжилт, алдаа оноогоо дүгнэн, îëîëò àìæèëòààñ  áóñàäòàéãàà õóâààëöàæ,  áóñäààñ ñóðàëöàõ, õàðèëöàí òóðøëàãà ñîëèëöîн, öààøèä  õàìòðàí  àæèëëàõ зорилго, зорилтуудаа тодорхойлсон юм.

Мөнгөн Хуримтлалын бүлгийн гишүүдийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах  асуудлаар хийгдсэн ажлууд

Дорнод аймгийн хэмжээнд тусгай хамгаалалтанд авах  9 сум, 12 газар сонгогдсон.  2015 онд Аймгийн ИТХ тус газруудыг тусгай хамгаалалтанд авах асуудлаар хэлэлцсэн боловч сумдын иргэдийн саналыг авах шаардлагатай гээд буцаасан юм. Иймд орон нутгийн иргэд, мөнгөн хуримтлалын бүлгийн гишүүдийг мэдээллээр хангах, тэдний  оролцоотойгоор /нөлөөллийн аргаар/ сумын ИТХ, багийн ИНХ-д танилцуулж, уг асуудлыг АИТХ-р дахин хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулахын тулд бүлгийн гишүүдээр дамжуулан  иргэдэд мэдээлэл, сургалтууд хийхээс гадна дараах ажлууд хийгдлээ. Үүнд: 1. Тусгай хамгаалалтад авахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулах аяныг 2015 оны 10-р сарын 12-20- ны хооронд 9 сумаар явж 3000 гаруй иргэдийн гарын үсгийг зуруулан АИТХ хүлээлгэн өглөө. 2. 10-р сарын  21-нд   “Газар үгүй бол, амьдрал үгүй” сэдэвт  цуглааныг Дорнод аймгийн Ахмадын Холбоо, МХБХолбоо, ХЭХТ хамтран зохион байгууллаа. Тус цуглаанд иргэд, ахмадууд, бүлги йн гишүүд өөрсдийн дуу хоолойгоо өргөж, газар нутгийг  тусгай хамгаалалтанд авах нь зүйтэй, санал нэгтэйгээ илэрхийж байлаа.

Ахмад настны эрхийн асуудал.

Монгол улс болон олон улсын хэмжээнд Ахмад настны эрх төдийлэн тусгагдаагүй байдаг. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтод Ахмад настны эрхийн асуудал ороогүй мөн одоо хэрэгжиж буй хүний эрх, иргэний, улс төрийн, нийгэм соёлын эрхээ бүрэн эдэлхэд баталгаа гаргаж өгөх тал дээр дутагдлууд  байна. Иймд ахмад хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлууд нь гарсаар байгаа тул ахмадууд өөрсдийн дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн юм. 2015 оны 10, 11-р саруудаад Хэвлэлийн бага хурал мөн Шүхэртэй цуглааныг Дорнод аймгийн Чойбалсан хот, УБ хотод Дорнод аймгийн Ахмадын холбоо, Үйдвэрчний Эвлэлийн холбоо болон МХБХ, ХЭХТ хамтран зохион байгуулсан. Өндөр настан хүмүүс нь өөрсдийн болон улс орны хөгжил дэвшилд идэвхитэй оролцогчид хэмээн хүлээн зөвшөөрөгдөх ёстой мөн өндөр настанууд нь зөвхөн халамж хүртэгч гэсэн ойлголтыг халж нийгмийн хандлагыг өөрчлөхийг тэд хүсэж илэрхийлж байсан юм.

Олон улсын хүний эрхийн өдөр

“Хүний Эрхийн Хамгаалагчдыг хамгаалцгаая” сэдэвт олон улсын хүний эрхийн өдрийг хамтран тэмдэглэлээ. 2015 оны 12-р сарын 10-н өдөр

ХЭХТ-ийн санаачлагаар энэ жил Хүний Эрхийн өдрийг “Хүний Эрхийн Хамгаалагчдыг хамгаалцгаая” сэдэвт олон нийтийн цуглааныг бусад ИНБ, хүний эрхий байгууллагуудыг уриалж хамтран тэмдэглэсэн. Тус цуглаан нь Чингисийн талбайд 12 сарын 10-ны  өдөр зохион байгуулсан. Цуглаанаар Монголын хүний эрхийн ТББ-ууд хүний эрхийн асуудлаар мэдээлэл өгч, Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчид ямар нөхцөлд  байгааг өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд  дүгнэж, байр сууриа илэрхийлж, олон нийтэд хүргэлээ.

Бидний хөгжил хамтын хүчээс

Жил бүр уламжлалт болон зохион байгууллагдаг ажлуудын нэг бол “БИДНИЙ ХӨГЖИЛ ХАМТЫН ХҮЧЭЭС” юм. Жил бүрийн 12-р сард аймаг, хотуудын МХБХ –ууд  амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэн бусдад тайлагнаж, шилдэг зөвлөл, бүлэг,  гишүүнээ шалгаруулдаг уламжлалт тогтсон юм. Мөн дараа жилийн төлөвлөгөөг хэлэлцэн бүх гишүүдээрээ баталдаг. Тухайлбал, Хэнтий аймгийн МХБХ нь нийт 15 бүлгээс Оны хамгийн шилдэг бүлгээр “Хамтын хүч” бүлэг шалгарч шилжин явах цом өргөмжлөл гардан авсан байна.

Хамт Олны Хөгжлийн хөтөлбөрөөс 2015 онд Хэвлүүлсэн  байдал

 

а/ Хүний Эрх Хөгжил Төвийн танилцуулгыг англи – 1000 ш, монгол хэл – 2000 ш    нийт 3000  хувь хэвлүүлсэн. УБ хот, 2015

б/ Хүний Эрх Хөгжил Төвийн хавтасыг англи 400 , монгол хэлдээр  нийт 1000 хувь хэвлүүлсэн байна. УБ хот, 2015

в/  УБ хотын Мөнгөн Хуримтлалын бүлгүүдийн үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан “Хамтдаа хөгжсөн 10 жил 2005-2015 он” дурсамж номыг 300 хувийг  нийтэлсэн. УБ хот, 2015

2015 онд  Сургалт, семинарт оролцсон байдал

 

N СУРГАЛТ,СЕМИНАР ХЭН ХЭЗЭЭ ХААНА
1 Солонгос улсын ТББ-ын туршлага судлах яалал У. Мандхайцэцэн 2015 оны  3 сар Сеул, Өмнөд Солонгос
2 Mongolia Review UN Committee on Economic, Social and Cultural Rights (CESCR) У. Мандхайцэцэн 2015 оны 6 сар Женев, Швейцарь
3 Asia Partners Training Workshop У. Мандхайцэцэн 2015 оны, 11-р сарын 14-27 Сеул, Өмнөд Солонгос
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s