ИРЕН ФЕРНАНДЕСИЙН НЭРЭМЖИТ ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ

ИРЕН ФЕРНАНДЕСИЙН НЭРЭМЖИТ ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ

 

ИРЕН ФЕРНАНДЕСИЙН НЭРЭМЖИТ ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ

Хүний Эрх Хөгжил Төв нь Сургалтыг ПАНАП (Пестицид Үйл Ажиллагааны Ази Номхон Далайн Сүлжээ) ОУ-ын байгууллага болон  …….. байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

“Ирен Фернандесийн нэрэмжит Хөдөөгийн эмэгтэйчүүдийн манлайлал”-ын сургалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбооны гишүүд, эмэгтэйчүүдийн барьсан “Хамт олныг хөгжүүлэх төв”-д 2015 оны 4-р сарын 25-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү таван өдрийн сургалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эмэгтэйчүүдийн өөрсдийн гараар барьж босгосон “Хамт олныг хөгжүүлэх төв ”-ийн анхны үйл ажиллагаа болгон зохион байгуулсан юм. Хамт олныг хөгжүүлэх төвийг 2014 онд Өвөрхөнгай аймгийн Мөнгөн Хуримтлалын Бүлгүүдийн Холбоо ХЭХТ хамтран орон нутгийн засаг захиргаа болон бусад санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр барьж байгуулсан юм.

Сургалт нь дараах 5 үндсэн зорилгын  хүрээнд явагдсан бөгөөд зорилгыг хангах 5 модуль,  сэдвийн хүрээнд сургалтаа зохион байгуулсан.

Зорилго:

  1. Жендэр, хөдөө аж ахуй, хүнсний баталгаат байдал, биологийн төрөл зүйл болон эмэгтэйчүүдийн хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх
  2. Өөрсдийн эрхийн тухай мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
  3. Орон нутаг, үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд нөлөөллийн аян болон хэвлэл мэдээллийн ажлыг зохион байгуулах чадавхийг сайжруулах
  4. Стратеги боловсруулах, сүлжээ байгуулах замаар байгууллага, хөдөлгөөнүүд, өөрийн манлайллыг бэхжүүлэх чадавхитай болох
  5. Хамт олон болон байгууллагынхаа чадварлаг сургагч багш байх

Сэдвүүд:

  1. Модуль 1 – Өнөөгийн нөхцөл байдал
  2. Модуль 2 – эмэгтэйчүүд ба даяршил
  3. Модуль 3 – тэмцэл, түүний стратеги ба хувилбарууд
  4. Модуль 4 – эмэгтэйчүүдийн манлайлыг ойлгох нь
  5. Модуль 5 – Нөлөөллийн аян ба хэвлэл мэдээллээр сурталчлах ажи

 

Сургалтын сургагч, чиглүүлэгч багшаар Хүний Эрх Хөгжил Төвийн тэргүүн Г.Уранцоож, ПАНАП-ийн гүйцэтгэх захирал Сарожени Ренгам, ПАНАП-ийн Маржоханна Квинто, ПАНАП-ийн Лорелей Коверо нар 5 модуль сэдвээр оролцогчдод мэдээлэл өгсөн, сургалтыг ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож оролцогчдод орчуулан хүргэсэн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулсан энэ сургалтанд Дорнод, Хэнтий, Өвархангай аймгийн төв, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон сумын Мөнгөн хуримтлалын бүлгийн 13 манлайлагч эмэгтэй оролцлоо.

Модуль 1 хүрээнд / сургалтын эхний өдөр 2015 оны 04 сарын 25 /

Модуль 2 хүрээнд

Модуль гурвын хүрээнд

Модуль дөрвийн хүрээнд

Модуль тавийн хүрээнд

Сургалтын дүгнэлт

  • Тэд стратеги болон компанит ажил зохион байгуулах төлөвлөгөөг хэрхэн гаргахыг сурсан бөгөөд 10 дугаар сарын 1-16 хооронд зохион байгуулагддаг 16 хоногийн Дэлхийн эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа болох Газар болон байгалийн нөөцтэй байх Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аянд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
  • Сургалтын сэдвүүд нь  хүмүүсийн амьдралд тулгардаг чухал асуудлыг хөндсөн,  ач холбогдол ихтэй байсан гэж оролцогчид дүгнэсэн бөгөөд тэр дундаас эмэгтэйчүүд ба даяршил, эмэгтэйчүүдийн манлайллыг ойлгох нь сэдвүүд нь илүү ойлгож тусгаж авсан байсан.
  • Мөн ийм төрлийн сургалт дахин зохион байгуулагдвал суух сонирхолтой, цаашид энэ чиглэлийн шинэ болоод нэмэлт мэдээллүүдийг авч, өөрийгөө цааш нь хөгжүүлэх хүсэлтэй байсан.
  • Сургалт нь түлхүү оролцооны арга дээр суурилсан нь бүх оролцогчдод идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгсөн байна. Сургалтын арга барилаас хамгийн их таалагдсан нь тоглоомын аргыг ашиглаж бүгдэд бодит болоод биетээр харуулж заасан нь оролцогчдод их таалагдсан, ойлгоход амар болгосон байна.
  • Сургалтын зохион байгуулалтын хувьд буудал, хоол, сургалтын байр зэрэг нь оролцогчдод тав тухтай сургалтанд хамрагдах боломжийг бүрэн хангасан гэж оролцогчид дүгнэсэн байна.

 

  • Оролцогчид сургалтанд хамрагдсанаар өөртөө итгэх илтгэл нь нэмэгдэж, мэдлэгийн хүрээгээ тэлж чадсан ба энэ сургалтаар олж авсан мэдээллээ цаашид хүмүүстэй хуваалцаж, хэрэгжүүлэх, идэвхжүүлэх, компанит ажил зохион байгуулах зорилготой байсан.